Леброн Жеймс: Би багийнхаа тоглогч бүрд хайртай

“Лос-Анжелес Лэйкерс”-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, заримыг нь явуулж, өөр тоглогч авах хэрэгтэй эсэх яриа гарсаар байгаа. Энэ талаар багийн лидер Леброн Жеймсээс сэтгүүлч асуухад ийм хариулт өгчээ.

“Үгүй дээ, би хувьдаа багийнхаа тоглогч бүрд хайртай. Бид хамтдаа аль болох олон тоглолтод гарах тусмаа гар нийлж, улам сайн тоглох болно. Би багийнхаа залууст бүрэн итгэж байна” хэмээн Леброн Жеймс өгүүлжээ.

“Лэйкерс” одоогоор 24 тоглолтод 12 хожиж, 12 хожигдсон дүнтэйгээр бүсийнхээ 8 дугаар байрт бичигдэж байна.

Р.Гэгээ

SHARE