АНУ-д 5-11 насны хүүхдүүдийн 10 хувь нь вакцинд хамрагджээ

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-д “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрснөөс хойш хоёр долоо хоногийн хугацаанд энэ насны хүүхдүүдийн 10 орчим хувь нь вакцины эхний тунд хамрагдаад байна гэж Цагаан ордон мэдээлжээ.

Цагаан ордны “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан төлөөлөгч Жефф Зиентсийн мэдээлснээр, 2.6 сая хүүхэд вакцинд хамрагдаад байгаагийн 1.7 сая нь сүүлийн долоо хоногт вакцин хийлгэжээ. Энэ нь эхний долоо хоногийнхоос ойролцоогоор хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Мөн 11 сарын өмнө улсын хэмжээнд вакцинжуулалтын аяныг эхлүүлж байх үед насанд хүрэгчдийн вакцинд хамрагдаж байсан үзүүлэлтээс гурав дахин хурдан байна.

АНУ-д өнөөдрийн байдлаар хүүхдүүдийг вакцинжуулах 30 мянган цэг ажиллаж байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 10 мянгаар нэмэгдсэн гэдгийг Ж.Зиентс онцлон тэмдэглээд, ойрын өдрүүдэд дархлаажуулалтын явц улам эрчимжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Энэ долоо хоногийн эцэс гэхэд вакцины эхний тунгаа хийлгэсэн хүүхдүүдийн хувьд зул сарын баяр гэхэд бүрэн тундаа хамрагдсан байх боломжтой юм.

SHARE