Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулна

Засвар механикийн заводаас бүх ажилчдадаа Чанарын гарын авлага танилцуулах сургалт явуулж байна. Хичээлийг  Чанарын албаны тэргүүлэх мэргэжилтэн Б.Баянжаргал, мэргэжилтэн Б.Пүрэв-Орших нар зааж байна. Цар тахлын нөхцөл байдлын улмаас сургалт өдөр бүр 15 цагаас цөөн хүнийг хамруулан бүтэн сарын турш үргэлжилнэ. Тус заводад чанарын удирдлагын ISO-9001 стандарт хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалын дагуу Чанарын гарын авлагыг батлуулан хэвлүүлэн тараажээ. Стандартын шаардлагыг биелүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн энэхүү үйл ажиллагаа дотоод аудиторууд ажилтнуудад хийх сургалтаар үргэлжлэх аж. Тус заводад 2019 оноос ISO-9001-стандартыг нэвтрүүлж эхэлсэн. Стандарт хэрэгжүүлэх  хүрээнд  инженер техникийн 12 ажилтныг  дотоод аудитораар сургасан байна.  Тэд гурван багт хуваагдан  13 хэсэгт аудит хийжээ.

 

Эх сурвалж: erdenettoday.mn

SHARE