Gquid Game киноны нэрээр криптовалют гаргаж, их хэмжээний мөнгө залилжээ

Өмнөд Солонгосын Squid Game буюу Өгөөшт тоглоом сериал маш их амжилт олж, Netflix-ийн түүхэн дэх хамгийн ашигтай кино болсон.

Тэгвэл гэмт этгээдүүд тус киноны нэрийг ашиглан Squid хэмээх криптовалют гаргаж иргэдээс ихээхэн хэмжээний мөнгө залилсан хэрэг гарлаа.

“Бид яг кинон дээрх шиг өрсөлдөөнийг хэрэглэгчдийнхээ дунд онлайнаар зарлах болно” хэмээн Squid криптовалютыг гаргагчид зарлаад, ялагчид бүх цугласан мөнгөний 90 хувийг шагнал болгож олгоно, харин үлдсэн 10 хувийг зохион байгуулагчид авна гэж мэдэгдсэн байна.

Энэ мэдэгдлийн дараагаар Squid криптовалютын үнэ нэгж нь 2860 ам.доллар болтлоо огцом өсчээ. Гэвч арваннэгдүгээр сарын 1-нд буюу өчигдөр гэхэд криптовалют болон онлайн тоглоомын талаар мэдээлсэн сайтаа устгаад ор сураггүй алга болжээ.

Хэвлэлээр мэдээлж буйгаар бол залилан хийсэн этгээдүүд Squid криптовалютын энэ луйвраараа ойролцоогоор 3.3 сая ам.доллар олсон байх магадлалтай гэнэ.

Squid Game киног бүтээгчид ийм ижил нэртэй криптовалют гарсан даруйд хэрэглэгчдийг болгоомжтой байхыг сануулсан ч тусыг олоогүй гэнэ. Устгагдсан сайтыг сайтар ажвал тэнд зөвхөн мөнгө нэмж оруулах боломжтойгоос харин мөнгө эргүүлэн татах боломжгүй байсан гэнэ.

“Криптовалют гэдэг чинь мөнгө цуглуулах гэж л гаргадаг эд. Тэрнээс түүнийг эргүүлээд зарна гэж байхгүй. Зүгээр л олон гэнэн хүнийг хуурчихлаа шүү дээ” хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.

Р.Гэгээ

 

 

SHARE