Squid Game сериалын ашиг бүтээсэн өртгөөсөө 40 дахин давжээ

Өмнөд Солонгосын Squid Game сериал дэлхий дахины үзэгчдийн сонирхлыг татаж, асар их ашиг олоод байна.

Netflix-ийн тус киноны ашиг нь 891 сая ам.долларт хүрнэ гэсэн тооцоог Bloomberg-ээс гаргажээ. Киног бүтээсэн нийт өртөг нь 21.4 сая ам.доллар буюу нэг анги нь ойролцоогоор 2.4 сая ам.доллараар бүтсэн гэдэг. Тэгвэл киноны ашиг нь өртгөөсөө 40 дахин давах хандлагатай байгаа ажээ.

Netflix-ийн тооцсноор бол киног үзэж эхэлсэн нийт хүмүүсийн 89 хувь нь 75 минутаас багагүй хугацаанд үзсэн байна. Мөн 87 сая хүн киног бүрэн үзэж дуусгасан гэх тооцоо ч гараад байгаа гэнэ.

Squid Game-ийг гарснаас хойш 23 хоногийн хугацаанд 111 сая хүн үзснээр Netflix-ээс гаргасан хамгийн амжилттай олон ангит кино болоод байна.

Р.Гэгээ

SHARE