Мэнди: Ажилгүй байх алгадуулсантай адил

Сенегалын шигшээ болон Английн “Челси”-гийн хаалгач Эдуар Мэндиг “Алтан бөмбөг”-т нэр дэвшүүлээгүйг хэд хэдэн хөлбөмбөгч шүүмжилсэн. Өнгөрсөн амралтын өдөр ч Мэнди ур чадвараа харуулж, “Брэнтфорд”-ын гарцаагүй гоол болохоор хэд хэдэн цохилтыг хааж, магтаалаар шагнуулсан билээ.

Тэгвэл тэрбээр 22 настайдаа “Шэрбүр” клубтэй байгуулсан гэрээ нь дуусгавар болж ажилгүй байхын шаналлыг жил орчмын хугацаанд мэдэрсэн тухайгаа ийн ярьжээ.

“Хөлбөмбөгчийн хувьд ч мөн бусад хүмүүсийн хувьд ч ажилгүй болно гэдэг аймшигтай. Яг л алгадуулсан мэт санагддаг юм билээ. Тэгэхэд ажилгүй болчихоод сэтгэл минь их шаналсан. Хөлбөмбөгчийн замналаа бараг эхлүүлээгүй байж дуусгах шахсан. Цаашид хөлбөмбөг тоглож, амжилт гаргаж чадахгүй мэт сэтгэгдэл төрөөд больчих тун дөхсөн. Тэгж бүтэлгүйтсэн хүний зүрхэнд айдас үлдчихдэг юм билээ” хэмээн Мэнди өгүүлжээ.

Тэгж жил гаруйн орчим баггүй явсны эцэст унаган баг Францын “Гавр”-таа эргэн очиж, цалингүйгээр тоглохыг зөвшөөрсөн гэдэг. Тэндээсээ “Марсель”-д очиж, улмаар дараа нь “Челси”-гийнх болсон юм.

Эдуар Мэнди “Алтан бөмбөг”-т нэр дэвшсэн 30 хөлбөмбөгчийн тоонд багтаагүй ч Лев Яшины нэрэмжит Оны шилдэг хаалгачид нэг дэвшээд байгаа билээ.

Р.Гэгээ

SHARE