13 настай хүү АНУ-ын спортын түүхэнд нэрээ бичүүллээ

АНУ-ын хөлбөмбөгийн Мэжор лигийн “Реал Солт Лэйк Сити”-гийн академийн довтлогч Аксель Кэй Америкийн мэргэжлийн спортын түүхэнд нэрээ бичүүллээ.

Кэй “Реал Солт Лэйк Сити”-гийн хоёрдугаар баг “Реал Монархс”-ын бүрэлдэхүүнд багтан “Колорадо Спрингс”-ийн эсрэг өчигдөр талбайд гарснаар Америкийн мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн залуу тоглогч болжээ.

Аксель Кэй тоглолтын хоёрдугаар үед сэлгээгээр гарсан бөгөөд 13 нас 9 сар 9 хоногтойдоо мэргэжлийн спортын тэмцээнд оролцсон гэж тэмдэглүүлсэн байна. Түүнээс өмнө Фредди Аду 14 нас 168 хоногтойдоо “Ди Си Юнайтед”-ын бүрэлдэхүүнд багтан талбайд гарсан нь АНУ-ын мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн залуу тоглогчид тооцогдож байлаа.

Р.Гэгээ

SHARE