Нисэх буудлын шатахууны гэрээнээс мултарсан “Содмонгол” шантааж хийв үү

Улаанбаатар дахин шатахууны хомсдолд орлоо. Нийслэл даяар яг одоо “Сод Монгол” тэргүүтэй ШТС-уудад битүү оочер. Уг нь ШӨХТГ-аас “Шатахууны нөөц хангалттай байгаа гэдгийг Уул уурхайн яам мэдэгдсэн. Тиймээс энэ удаагийнх нь зохиомол хомсдол. Энэ асуудалд арга хэмжээ авна” гээд мэдэгдчихлээ. Ийнхүү шатахууны хомсдолд оруулаад байгаа нэг шалтгаан байна. Энэ нь маргааш болох нэгэн том гэрээтэй холбоотой гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж эхэллээ. Тодруулж хэлбэл, шинэ нисэх буудал ашиглалтад орсонтой холбоотой Эрчим ойл ХХК Оросын талтай нисэх буудлын шатахууны гэрээг маргааш үзэглэх юм. Харин нисэх буудлын шатахууны нийлүүлэлтийг Сод Монгол групп олон жил хэл амтайхан нийлүүлж ирснийг монголчууд мэднэ. “Сод Монгол”-ын Ц.Анандбазар шинэ нисэхийн шатахуун нийлүүлэх гэрээг авч чадаагүй учраас ийнхүү бойкот хийж байгаа гэх мэдээлэл байна. “Сод Монгол” групп олон жилийн турш манай агаарын тээврийн салбарт монопол байдлаар шатахуун нийлүүлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд шатахуун нийлүүлэлттэй холбоотой багагүй хэл ам гарч байсан билээ.                                                                      Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА       

SHARE