Кайри Ирвинг биедээ чип суулгуулахаас болгоомжилж, вакцинаас татгалзжээ

“Брүклин Нэтс”-ийн од тоглогч Кайри Ирвинг коронавирусийн эсрэг вакцин хийлгэхгүй гэж цааргалжээ.

Тэрбээр вакциныг дархлаа дэмжих бус харин хар арьстнуудыг хянах чип суулгах ажиллагаа гэсэн ярианд бүрэн итгэсэн гэнэ.

Ирвинг ямар нэгэн “нууцлаг байгууллага” хар арьстнуудын хөдөлгөөн, амьдралыг хянах үүднээс вакцин хийхээр улайрч байна гэж итгэдэг. Тиймээс ч вакцинжуулалтыг “чөтгөрүүдийн төлөвлөгөө” хэмээн нэрлэжээ.

Moderna вакцин нь биед жижиг чип суулгаж, хүмүүсийн хөдөлгөөнийг хянадаг тухай NBA-гийн тоглогчдын чатаар их бичдэг аж.

NBA-гээс мэдээлснээр бол тус лигийн нийт тамирчдын 10 орчим хувь нь одоогоор коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй байна. Хэрвээ Кайри Ирвинг ойрын хугацаанд вакцин хийлгэхгүй юм Нью-Йорк болон Сан-Францискод очиж тоглох боломжгүй болох юм. Энэ мужуудад коронавирусний вакцин хийлгээгүй хүмүүсийг нутгийн дээс алхахыг хориглосон юм.

Р.Гэгээ

SHARE