Япон улс газар хөдлөлтийн үед иргэддээ өгдөг ЗӨВЛӨМЖ

Хоёр хоногийн өмнө Төв аймгийн Жаргалант суманд болсон 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд хүчтэй мэдрэгдсэнийг ОБЕГ мэдээлээд байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл жил ирэх тусам нэмэгдсээр байгаа байгалийн гамшиг мөн гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж эхлээд байгаа юм. Тэгвэл байгалийн ийм гамшгийн үед иргэд ямар бэлтгэлтэй байх ёстой товч тодорхой зөвлөгөөг хүргэе. Энэ зөвлөгөөг газар хөдлөлтийн гамшгийн үед хамгийн өндөр бэлтгэлтэй байдаг Япон улс иргэддээ зөвлөдөг ажээ.
ЗӨВЛӨМЖ:
1-рт Засаг захиргааны болон компани, сургууль цэцэрлэг байнга гамшгаас хамгаалах бэлтгэл сургууль тогтмол хийдэг, үүнд хүн болгон оролцох үүрэгтэй.
Гамшгийн үед хаашаа дүрвэж, зугатаахыг хүртэл хороо хориноор нь хуваарилсан байдаг.
2- рт Иргэд гамшгийн үед өөрийгөө болон гэр бүл, хөрш, хамт ажилладаг ойр хавийн хүмүүсийг хамгаалах мэдлэгтэй, бэлтгэлтэй байх ёстой байдаг.
Үүнд: 
( Засаг захиргааны байгууллагуудын хийх ёстой бэлтгэлийн талаар сонирхвол дарах бичих болно.)
1. Газар хөдөлсөн үед яаран гэрээсээ гүйн гарч болохгүй. Намдтал харзнах хэрэгтэй.
2. Гэрт аюул багатай газар бол бие засах газар, үүдний зай багатай өрөө. Яагаад гэвэл эргэн тойрны хана нурах магадлал том цэлгэр өрөөнийхөөс бага.
3. Гадаа хаалга болон өөрийнхөө байгаа жижиг өрөөний хаалгыг заавал нээж дэлгэх хэрэгтэй. Учир нь барилга нурлаа гэхэд нуранги дороос хүмүүсийг гаргахад хаалга хаалттай байх нь илүү аюултай, хугацаа их шаарддаг.
4. Хаалгаа нээгээд голд нь зогсох бас зүгээр, толгойг чинь хаалганы хүрээ хамгаална.
5. Жижиг өрөө рүү гүйх завдал болохгүй бол ширээний доор орох, хамгийн гол нь толгойгоо хамгаалах хэрэгтэй.
6. Газар хөдлөнгүүт хамгийн түрүүнд газ, цахилгаан, галаа унтраах нь чухал. Гал түймэр гарвал аврагдах магадлал маш бага болно гэдгийг мартаж болохгүй.
7. Гамшгаас сэргийлэх бэлтгэлд зайлшгүй хийх ёстой юм бол 3-4 хоногийн удаан хадгалах хүнс, ус, эм, том хүн хүүхдийн живх, шархны боолт гэх мэт юмсын байнга бэлэн байлгадаг. Учир нь гамшгийн үед хоол хүнс, ус эм зэргийн хомсдол үүсдэг. Зам тээвэр зогсдог.
8. Гамшгаас сэргийлэх бас нэг чухал юм бол гэр бүлтэйгээ холбоо барих аргыг урьдчилан ярьж тохирсон байх. Гэр гэртээ байхгүй ажил сургуультай үед газар хөдлөлт болох үед яаран сандран хүүхэд рүүгээ, хүүхдүүд аав ээж гэр лүүгээ яарах явдал гарна, энэ бол байдлыг улам хүндрүүлдэг тул байгаа газраа газар хөдлөлт намдтал аюулгүй байх нь хамгаас чухал. Аюулгүй болсон тохиолдолд хаана уулзахаа урьдчилан тогтоосон байвал бүгдээрээ бие биенээ хайж сандрах юмгүй уулзах болно.
9. Хэрвээ орон байрнаас гарах болбол цахилгаан шат хэрэглэж огт болохгүй, энэ бол хамгийн аюултай гэдгийг хүүхдүүддээ сайн хэлэх хэрэгтэй. Явган шатаар цуварч яарч сандралгүй буух хэрэгтэй.
10. Гал түймэр гарсан үед утаа хамгийн аюултай тул хамар амаа хаах алчууртай явах. Нойтон бол бүр сайн. Аль болох мөлхөж тонгойж явах хэрэгтэй, учир нь доогуур утаа багатай байдаг.
11. Гадаа гараад аль болох байшин барилгаас хол, задгай талбайг сонгож аюул намдахыг хүлээх. Хамгийн аюулгүй газар цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын талбай гэх мэт газрууд.
12. Газар хөдлөлтийн үед гутал заавал өмсөх хэрэгтэй, шил толь хагарах тул хөл нүцгэн явж болохгүй. Тиймээс газар хөдлөлт үргэлжлэн хөдлөх үед орой унтахдаа орныхоо дэргэд өмсөөд гарахад бэлэн гутал, гэрийн хатуу ултай шаахай тавих хэрэгтэй.
13. Орон байрнаас гарч явахдаа мартсан юмаа авах гэж буцах аюултай гэдгийг мартаж болохгүй.
14. Гар чийдэнтэй байх.
Цахилгаан тасрах тул шөнө гар чийдэн хамгийн хэрэгтэй.
15. Зайгаар ажилладаг радио ч хэрэгтэй. Цахилгаан, тасарч, зурагт, интернет сүлжээ ажиллагаагүй болоход мэдээллийг радиогоор л авч чадна.
17. Гамшгийн үед кредит болон бусад банкны карт, интернет банк хэрэглэх боломжгүй болох магадлал бий тул бэлэн мөнгөтэй байх хэрэгтэй.
18. Шатахуун мөн чухал. Японд газар хөдлөлтийн дараах хоногуудад шатахууныг нэг машинд 20 литрээр хязгаарлаж өгч байжээ.
19. Гэрийн тавилга унаж хvн даруулах явдал гардаг, номын тавиур, хувцасны шvvгээ, гал тогооны ендер шvvгээ тавиур зэргийг хананд сайн бэхлэх хэрэгтэй. Ялангуяа унтлагын ереенд ийм тавилга тавихдаа болгоомжлох нь зvйтэй.
20. Гадаад паспорт, иргэний vнэмлэх, жолооны vнэмлэх гэх мэт чухал бичиг баримт, банкны карт зэргийг аваад гарахад бэлэн байлгах, сандарсан vед эрж хайж цаг алдаж болохгvй.
SHARE