Явган зорчигч урдуур нь гүйснээс гүүрнээс унажээ

Баянзүрх дүүргийн I хороо, Бээжингийн гудамж, “E” март худалдааны төвийн баруун гүүрэн дээрээс “Toyota Land Cruiser 200” маркын автомашин унаж буй бичлэг цахим сүлжээнд түгсэн.

Тус тээврийн хэрэгсэлд 3 хүн зорчиж явсан бөгөөд 30 настай эмэгтэй М жолоо барьж байжээ. Ослын улмаас 34 настай эрэгтэй Д гараа хугалж, 19 настай эрэгтэй хүнд гэмтсэн мэдээлэл байна.

Тухайн үед ослын газарт байсан гэрчүүдийн мэдээлж буйгаар хохирогч 22 настай Д нь зам хөндлөн гарч байхдаа ийн машинд мөргүүлжээ. Автомашин хурдтай явж байсан бөгөөд жолоогоо огцом дарснаас ийн осолдсон байж болзошгүй байна.

SHARE