Чичарито: Би олон нийтийн санаа бодолд хөтлөгдөлгүй өөрийнхөөрөө амьдрах болсон

Эдүгээ Мэжор лигийн “Лос-Анжелес Гэлакси” багт тоглож, энэ улирлын 10 тоглолтод 10 гоол оруулаад гялалзаж яваа 33 настай Хавьер Эрнандес буюу Чичаритогийн хувьд өнгөрсөн жил маш хүнд хэцүү байлаа. Хувийн амьдралд нь тохиолдсон бараан явдлууд түүний мэргэжлийн хөлбөмбөгчийн замналд ч нөлөөлсөн юм. Гэвч бүх зүйл ард хоцорсон гэж мексик довтлогч өгүүлжээ.

“Одоо сэтгэл санаа минь өөдрөг, жаргалтай байна. Өнгөрсөн жил үнэхээр хэцүү байсныг хүлээн зөвшөөрнө. Өвөө минь өөд болж, дараа нь хувийн амьдралд маань асуудал гарсны улмаас би сэтгэлийн гүн хямралд орсон. Тулгарсан бүх асуудлыг шийдэх шаардлага тулгарсан болохоор үнэхээр амаргүй байлаа.

Гэлээ ч би өөрийгөө амьдралын золиос гэж бодохоо больж, хариуцлагыг өөрөө үүрэх ёстойгоо мэдэрч, амьдралынхаа төлөө тэмцснээр бүхнийг цэгцэлж чадсан. Би одоо байгаа бүхнээ мэдэрч, өнөөдрийн амьдралаасаа аз жаргал амсаж, хамгаас дуртай хөлбөмбөгөө л тоглоод байя гэж шийдсэн.

Мөн олон чухал хүнтэй уулзаж, эрүүл хооллолт, биеийн бэлтгэл, сэтгэл санааны байдал, маркетинг бүр дүр төрхөө хүртэл хэрхэн өөрчлөх тал дээр зөвлөгөө авч ажилласан. Би өөрийнхөө хүссэнээр, өөрийнхөө чадахаар л амьдрахыг зорих болсон. Тэрнээс олон нийтийн санаа бодолд хөтлөгдөж, тэрийг хийж болно, энийг хийж болохгүй бусдын заавраар амьдрахгүй гэж шийдсэн” хэмээн Чичарито өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE