Владимир Путин, Ши Жиньпин нар Афганистанд энх тайван тогтооно гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын Төрийн нарийн бичгийн бичгийн дарга Ши Жиньпин нар Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад болж байгаа үйл явдалтай холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр Афганистанд үүсээд байгаа үймээн, тогтворгүй байдал нь хөрш бүс нутаг руу тархаж болзошгүй онцолсон байна. Улмаар үймээний тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чадавхыг ашиглахаар тохирсон аж.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын Төрийн нарийн бичгийн бичгийн дарга Ши Жиньпин нар Афганистанаас үүдэлтэй терроризмын аюул, мансууруулах бодисын наймааны эсрэг тэмцлээ үргэлжлүүлж, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энх тайван тогтоохын төлөө ажиллах гэнэ.

SHARE