Өвөрхангайд эхнэрээ дайрч хөнөөсөн эр өөрийгөө боомилжээ

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт эхнэрээ хөнөөж, өөрийгөө боомилон нас барсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад боомилж нас барсан дуудлага иргэдээс ирсэн байна. Анхан шатны үзлэгээр  тус сумын харьяат 35 настай эрэгтэй өөрийгөө боомилж егүүтгэсэн байжээ.

Талийгаач өөрийн эхнэр болох 32 настай эмэгтэйг портер машинаар дайрч хөнөөн, дараа нь өөрийгөө  боомилсон байжээ. Эхнэр, нөхөр хоёр найзынхаа гэрт архи ууж хоноод өглөө эрт гарч явсан аж. Улмаар замдаа муулалцаж, дээрх ноцтой хэргийг өдүүлсэн гэв. Тэд 3 хүүхэдтэй байсан гэнэ.

Уг хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

SHARE