Цалин, тэтгэвэр нэмэх эсэх нь 2 сарын дараа тодорхой болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.18/ болж өндөрлөсөн. Хурлын шийдвэрийн талаар бид дэлгэрэнгүй хүргэж байгаа билээ.

Хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэх асуудал яригдсан байна. Энэ тухай Сангийн сайпд Б.Жавхлан тодруулж хэлэхдээ “Ковидын хуулийг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан. Түүнээс цааш сунгах эсэхийг ярих нь эрт байна. УИХ-аас баталсан төсвийн хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг аваад явна. Цалин, тэтгэвэр нэмэх эсэхийг хэлэх эрт байна. Ирэх оны төсвийг аравдугаар сард УИХ-д өргөн барина. Тэр үед илүү тодорхой болох байх” хэмээв.

Эх сурвалж: news1.mn 

SHARE