Ашраф Гани дүрвэхдээ дөрвөн машин дүүрэн бэлэн мөнгөтэй явжээ

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Ерөнхийлөгч Ашраф Гани нийслэл Кабул хот руу Талибан бүлэглэл дайрахад төрийн ордноо орхиж, эх орноосоо дүрвэсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм.

Энэ талаар ОХУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Никита Ищенко “Ашраф Гани Кабулаас дөрвөн машин дүүрэн бэлэн мөнгөтэй явсан. Харин нисдэг тэргэнд нь бүх мөнгө нь багтаагүй учир заримыг нь нисэх буудлын талбайд орхиод явсан” гэжээ. Эх орноосоо дүрвэсэн Ашраф Гани Тажикистан Улсын хил давсан гэх мэдээлэл байгаа юм.

АНУ-ын талыг баримтлагч Ашраф Гани нь 2014 оны есдүгээр сард ардчилсан намаас нэр дэвшиж, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм.

SHARE