Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан.
Хэрэв аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулахгүй тохиолдолд өршөөлд хамрагдахгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Торгуулийн мэдээллийг smartcar.mn болон torguuli.police.gov.mn хаягаар шалгах боломжтой.
Эх сурвалж: news.mn