Ялагдсан Яздани орилж, эд зүйлс шиджээ

2016 оны Риогийн олимпын аварга, Ираны алдарт бөх Хассан Язданиг шийтгэж магадгүй болжээ.

Яздани Токиогийн олимпын наадмын алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын бөх Дэвид Тэйлорт ялагдсныхаа дараагаар зохисгүй үйлдэл гаргасан тул шийтгэнэ гэж Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооноос мэдэгдсэн байна.

Хассан Яздани ялагдсныхаа дараагаар бие халаалтын өрөөнд олон тамирчны өмнө хана хүчтэй цохиж хашгирч орилсны зэрэгцээ ойролцоо байсан эд зүйлсийн тараан шийдсэн гэнэ. “Яздани зохисгүй үйлдлийнхээ төлөө шийтгэл хүлээх болно” хэмээн мэдэгдсэн байна.

Р.Гэгээ

SHARE