МХЕГ-ын Ажлын хэсэг Орхон, Булган аймагт ажиллаж байна

 

Монгол Улсын Шадар сайдын 2016 оны А/152 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Орхон, Булган аймагт нэгдсэн хяналт шалгалт хийж байна. МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбатаар ахлуулсан Ажлын хэсэг байгаль орчин, газар, геодези, зураг зүй, геологи уул уурхай, дэд бүтэц, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, цацрагийн хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийж гүйцэтгэх юм.

Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Ойн тухай, Амьтны тухай, Байгалийн ургамлын тухай, Усны тухай, Газрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Хог хаягдлын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Хөдөлмөрийн тухай, Цөмийн энергийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай, Эрчим хүчний тухай, Барилгын тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Авто замын тухай, Эрүүл мэндийн тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Хүнсний тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Тариалангийн тухай зэрэг болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, зөвлөн туслах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахад шалгалтын зорилго чиглэж буй.

SHARE