Сонгууль: Сонгогчидтой санал хураалтдаа идэвхитэй оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэллээ. Санал авах хэсгийн хороодод 07:00 цагаас эхлэн иргэд дарааллаж, маш идэвхитэй саналаа өгч байна.

Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох энэхүү сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшиж байна.

Иргэд та бүхэн ирцээ бүрдүүлж, сонгуульдаа идэвхитэй оролцоорой.

SHARE