Сонгуулийн сурталчилгаа зөрчсөн хэргүүд

Сонгуулийн санал хураалтын өмнөх өдрүүдэд иргэд сонгуулийн сурталчилгааг дараах байдлаар зөрчиж байгаа тухай ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир мэдээлэл хийлээ.

Иргэд:

  • Нэр дэвшигчийн нэр төрийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан,
  • Хуурамч бичиг баримт үйлдэх,
  • Хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан,
  • Илт худал мэдээлэл тараасан гэх мэтээр зөрчил гаргажээ.

Энэ тухай ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир “Сонгуулийн хуудас хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмж хүрүүлэх, санал авах байр зэрэгт нийт 9535 цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Сурталчилгааны үеэр цагдаагийн байгууллагад сонгуулийн хууль зөрчсөн гэмт хэрэг зөрчлийн 41 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тодруулбал, нзэрэг гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэнээс 19-ийг нь шийдвэрлээд байна. Харин үлдсэн 22 гэмт хэрэг зөрчлийг шалгаж байна” гэлээ.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

SHARE