Энхийг сахиулагчид хоёр алба хаагчийг гэртэй болголоо

Онцгой байдлын байгууллагаас Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулагч “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний IX мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчид мөр зэрэгцэн ажиллаж байгаа хоёр алба хаагчийг гэртэй болголоо.

Энхийг сахиулагчид ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч З.Гүррагчаа, НОБГ-ын ХУД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батцоож нарт өргөө цагаан гэрийг нь өнөөдөр гардуулан өгсөн юм.

Онцгой байдлын албаа төлөөллөн 20 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн бөгөөд алба хаагчид хуримтлал үүсгэн мөр зэрэгцэн ажиллаж байгаа  болон  ахмад ажилчдадаа гэр бэлэглэдэг сайн үйлсийн аян 2017 оноос хойш уламжлагдаж байна  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

SHARE