АНУ-ын иргэд ханхүү Харрид дургүйцэв үү?

Ханхүү Харри АНУ-ын Үндсэн хуульд анх оруулсан нэмэлт, өөрчлөлтийг галзуурал гэж хэлсэн байна. Гэхдээ тэрээр үүнийг бүрэн ойлгоогүй гэж хүлээн зөвшөөрчээ. Харин түүний жүжигчин Дак Шепардтай оролцсон “Армчайр Эксперт” подкастад оролцох үеэр энэ талаар ярьсан нь АНУ-д олон хүний дургүйцлийг төрүүлж шүүмжлэл дагуулсан байна. Сассексын ханхүү “Надад Үндсэн хуульд анх оруулсан өөрчлөлтийн талаар хэлэхийг хүссэн зүйл их байна. Гэхдээ энэ нь галзуурал. Би анхны оруулсан өөрчлөлтөөр эхлэхийг хүсэхгүй байна. Учир нь энэ том сэдвээс гадна үүнийг ойлгохгүй байна. Яагаад гэвэл би зөвхөн энд ирээд удаагүй байна.

Гэхдээ чи ямар нэг зүйлд шалтгаан олж болно” гэж дүгнэжээ. АНУ-ын Үндсэн хуульд хийсэн анхны шинэчлэл нь тус улсад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх олгосон хууль бөгөөд эрх чөлөөний үндэс суурийн нэг хэсэг гэж үздэг байна. Мөн энэ шинэчлэл нь бүс нутаг, хэвлэлийн эрх чөлөө, хурал хийх эрх болон Засгийн газарт хүсэлтээ гаргах эрхийг хамгаалдаг аж. Харин ханхүү Харригийн үг АНУ-ын олон иргэний дургүйцлийг хүргэснээр түүнийг Үндсэн хуультай санал нийлэхгүй байгаа бол эх орныг нь орхих ёстой гэсэн саналыг тавьжээ.

Тухайлбал, “Фокс Ньюс” радиогийн хөтлөгч Жимми Файлла “Энэ нь түүний хэлсэн үг бүрийг эхнэр нь зөвшөөрөх ёстой учраас тэр” гэж  твиттертээ бичсэн байна. Мөн Конгрессийн гишүүн Дэн Крэншау “За, эрх чөлөөний өдрийн үдэшлэгийн хэмжээг хоёр дахин нэмлээ” гэж мэдэгджээ. Түүнээс гадна ханхүү Харригийн АНУ-ын Үндсэн хуулийн талаар хуваалцсан сэтгэгдэл Их Британид нөлөөлсөн байна. Брикстийн гэрээг санаачлагчдын нэг Найджел Фараж “Ханхүү Харри АНУ-ын Үндсэн хуулийн анхны шинэчлэлийг буруушааж байгаа нь түүнийг замаасаа төөрснийг харуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE