БНХАУ Израиль, Палестиныг шууд хэлэлцээр хийхийг урьжээ

Бээжин Израиль болон Палестины төлөөлөгчдийг БНХАУ-тай  шууд хэлэлцээр хийхийг урьсан гэж  Гадаад яамны сайд Ван И мэдээлжээ.  Тэрээр “БНХАУ  энхтайвны хэлэлцээрийг хөнгөвчлөхийн тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх болно. Мөн бид энэ хоёр орны энхтайвныг дэмжигчдэд  БНХАУ-тай хэлэлцээрээ үргэлжлүүлэх саналыг тавьж байгаагаа дахин мэдэгдэж байна. Түүнээс гадна  төлөөлөгчдийг нь эх орондоо урьсан” гэж НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн чуулганы үеэр  зарлажээ. Палестин болон Израилийн мөргөлдөөн нь энэ сарын 10-нд  Шейж Жарраж дүүрэг болон лалын сүмүүдээс цэргүүд, цагдаагийнхныг гаргахыг шаардсан радикал хүчний Хамас бүлэглэлийн тулган шаардах бичиг хүчингүй болсны дараа хурцадсан юм. Мөн Хамас болон Исламын Жихад бүлэглэл  Израиль руу пуужин харваж эхэлсэн билээ. Харин бараг 2900  пуужин харвасны ихэнхийг агаарын дайралт эсэргүүцэх “Төмөр дээвэр” системээр устгасан байна. Гэхдээ 450 гаруй нь хилийн наана Газын зурваст унасан аж.  Палестины  Эрүүл мэндийн яамнаас Израилийн зүгээс агаарын дайралт болон их буугаар буудсаны улмаас  одоогоор наад зах нь 188 хүн нас барсны 55 хүүхэд гэж мэдээлжээ. Мөн 1200 гаруй  хүн шархадсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE