С.Одонтуяа: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намайг гүтгэсэн, хуулийн байгууллагад шалгуулна

Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр болсон уулзалтынхаа үеэр  УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн нар вакцин оруулж ирэх үйл ажиллагаанд саад учруулсан гэх мэдээлэл өгсөн. Үүний дараа С.Одонтуяа цахим хуудсаар дамжуулан  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийхдээ сэтгүүлчдэд тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Тэрбээр вакцины татан авалтыг гацаасан хүн бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэж намайг хэлсэн. Мөн манай нөхрийг дурдсан. Манай нөхөр төрийн дээд албан тушаал хашдаг хүн биш. Миний хувьд энэ вакцины асуудалд нөлөөлөх боломжгүй. Энэ бол цэвэр Засгийн газрын ажил. Би вакцины талаар чуулган дээр төсөв батлахаас нь эхлээд вакциныхаа мөнгийг төсөвт суулгаач ээ. Ингэвэл найдвартай шүү. Хурдан ирдэг юм шүү гэдгийг маш олон удаа хэлсэн. Дээрээс нь иргэдийг вакциныг сонголттой хийлгээч ээ гэдэг зүйлийг хэлсэн. Өнөөдөр Засгийн газрын 100 хоногоо 45.500 хүний өвчлөл, 170 хүний амь насаар угтаж байна гэж шүүмжилсний төлөө намайг үндэслэлгүй гүтгэж байна. Би хуулийн байгууллагад хандаж шалгуулна. Засгийн газрын хариуцлагыг хувь хүн, сөрөг хүчин рүү чихэж байгаад харамсч байна” гэв.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

SHARE