“АН-ын жинхэнэ дарга энэ сарын 28-нд тодорно”

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал сонгуулийн сурталчилгаатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл  хийлээ.  Тэрээр “АН-ын даргын сонгуулийн кампанит ажил эхлээд долоо дахь хоногтоо үргэлжилж байна. Нэр дэвшигчид маань орон нутаг, дүүргийн 6500 орчим сонгогчидтой цахим уулзалт хийлээ. Ардчилсан намын даргад 16 хүн бүртгүүлээд үүнээс дөрвөн хүн сүүлийн шатанд өрсөлдөж байна. Шинээр нэр дэвшигч бүртгэх боломжгүй. Дөрвөн нэр дэвшигч энэ сарын 21-нээс эхлэн бодлогын халз мэтгэлцээнийг гурван удаагийн давтамжтай хийнэ. Мөн Дотоод сонгуулийн хорооноос сонгуулийн саналыг хуудсыг хэвлэсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн орон нутагт хүргүүлнэ. АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийг шинээр бүртгэж байгаа гэсэн ташаа мэдээлэл гарсан. Нэр дэвшигчдийг энэ сарын 4, 5-нд бүртгэсэн бөгөөд энэ сарын 12-26-ны хооронд сонгуулийн сурталчилгаа явагдаж, 28-нд цаасан хэлбэрээр санал хураалт явагдана. АН-ын даргын сонгуулийн санал хураалт цахимаар явагдахгүй болохыг мэдэгдэж байна” гэлээ.

 

Эх сурвалж:www.aguulga.mn  М.Өнөр

SHARE