Төрийн ордонд халдвар бүртгэгджээ

Төрийн ордонд халдварын тохиолдол батлагдаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ. Тодруулбал, Төрийн ордонд төрийн үйлчилгээний ажилтны шинжилгээний хариу эерэг гарч, халдвар авсан нь тогтоогдсон учраас Төрийн ордны баруун жигүүрийг хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тодорхой хугацаанд хүн нэвтрүүлэхгүй байхаар болжээ. Тухайн халдвар илэрсэн хүний уулзсан хүмүүсээс нь шинжилгээ авч, явсан маршрутыг нь тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Халдвар авсан хүн нь байнгын Төрийн ордонд ажилладаггүй ч тогтмол хугацаанд ирдэг төрийн үйлчилгээний ажилтан юм байна.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

SHARE