Битүүний орой Лхам бурхны хөлөглөсөн луусыг ундаалах мөс ТАВЬДАГ улалжлал бий

Бурханы шашныг хамгаалагч арван хангал (эмнэг) догшидын дунд ганцхан охин бурхан байдаг нь Балданлхам. Цагаан сарын битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөө нар мандах хүртэл Бурханы шашны сүм хийдэд ном хурж, монголоор “Төгс цогт охин тэнгэр” гэж нэрлэдэг Балданлхам бурхныг тахидаг байна. Энэхүү охин бурхан нь битүүний шөнө гурван мянган орчлонг тойрч, айл бүрт зочилж буян хишгийн даллага хүртээдэг гэж үздэг. Бурханы шашны Гэлүгвагийн урсгал-Шарын шашинтай монголчуудын хувьд Балданлхам бурхны хөлөглөсөн Луус их аян замдаа цангаж, ундаассан байх гэсэн хандлагаар, түүнд зориулж хаалганы тотгоны баруун талын харалдаа, гэрийнхээ гадна дээвэр дээр гурван ширхэг мөс тавьдаг зан үйлийн уламжлалт ёс бий. Бурханы хөлгийн цангаа тайлах нь ирж буй шинэ онд юу санасан есөн хүсэл биелж, буян хурах том боломж ажээ.

Жич: хот суурин газрын байрны айлууд гэрээсээ гаралгүйгээр цонхоо онгойлгон гаднах хашлага, доод ирмэг дээр, хөргөгчиндөө хөлдөөсөн мөснөөс гурав гурван ширхгээр нь нэлээд олныг Битүүний орой бүрэнхий болмогц тавьдаг шинэ арга дэлгэрүүлсэн байгааг дурдъя.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE