Хөл хориог бууруулсан бол цагаан сар гэхэд 3500 хүн халдвар авах тооцоо гарчээ

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанд СОVID-19-ийн нөхцөл байдлын талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулав. Мэдээллээс үзвэл:
-2021 оны нэгдүгээр сарын 11-нийг хүртэл хөл хорио сунгаснаар халдварын тохиолдол болон хэвтэн эмчлүүлэгчдийн тоо тус бүр 100, халдвар нууц үедээ байх хүний тоо 100-200 орчмоор буурах магадлалтай гэж үзсэн байна.
-Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг бууруулсан бол хоёрдугаар сарын 11 буюу сар шинийн баярын үеэр халдвар 3500 гаруй, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 1200 гаруй, халдварын нууц үедээ байх хүний тоо 1000 хүрэх төлөвтэй байсан гэсэн тооцоолол гарчээ.
-Улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 509170, PCR аппаратаар 661200, нийт 1170370 хүнд шинжилгээ хийгээд байна. 415397 хүн нийслэл хотод шинжилгээнд хамрагджээ.
-Улсын хэмжээнд 31 тусгаарлах байранд 1525 хүн байгаагийн 1489 нь ойрын хавьтлын, 36 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн байна.
-Эрүүл мэндийн 4200, онцгой байдлын 1500, мэргэжлийн хяналтын 2135, цагдаагийн 2804, хил хамгаалахын 840, нийт 11479 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэж байна гэсэн мэдээлэл өгчээ.

SHARE