“БОРОЛДОЙН ЦАГ”-ийг Б.Энхбаяр үргэлжлүүлэв

“Боролдойн цаг” бол үлгэрийн цаг… Эрхэм гишүүн Б.Энхбаяр ч эндээс үлгэр сонсож өссөн хүүхэд. Тэгвэл 1992 оноос хойшх Монголын парламент олон зуун хууль батлах бүртээ үлгэр уншиж өгнө. “Энэ хуулийн дараа амьдрал сайхан болно” л гэдэг. Биелдэггүй. Ийм маягаар баталсаар өнөөдөр Монгол Улсад 600 гаруй хууль гарчихсан үйлчилж байна. Үүнээс өнгөрсөн4 жилийн хугацаанд УИХ-аас 260 гаруй хууль тогтоомжийг боловсруулж, баталжээ. Эдгээр нь засаглалыг бэхжүүлэхэд гол стратеги нь чиглэсэн гэх гоё шошготой. Нийтээр нь харвал Монгол Улсын хууль /нэмэлт, өөрчлөлтийн хамт/, Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын олон улсын гэрээ, Улсын дээд шүүхийн тогтоол, яамдын сайд, агентлагийн даргын шийдвэрийг багтаасан 4200 гаруй нэгж эрх зүйн баримт бичиг манай нийгэмд үйлчилэ байна. Яг одоо УИХ дээр дуншиж буй Шүүхийн багц хуулийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ээлжит үлгэр уншиж өглөө. Тэрээр “Энэ хууль батлагдсанаар: 1. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх баталгаажина 2. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал сайжирна 3. Хамгийн сайн нь буюу шилэгдсэн нь шүүгч болдог тогтолцоо бүрдэнэ 4. Шүүгчид ногдуулах сахилга хариуцлагын тогтолцоо амилна” гэлээ. “Амар сайхандаа жаргавал” гоё үлгэр юм, энэ.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE