ХУУЛЬЧИЙН НИЙТЭД ТУСТАЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ХУУЛЬЧДАД ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫН БАГЦ ЦАГ ТООЦЛОО

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн санаачлагаар тус холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо нь “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” хичээлийн хөтөлбөр боловсруулсан. Тус хөтөлбөрийн дагуу 2016 оны 4 дүгээр улиралд орон нутгийн ахлах ангийн сурагчид болон Нийслэлийн их дээд сургуулийн 12600 оюутан, сурагчдад гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хичээл заасан юм.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг 12 аймгийн 68 хуульч сургагч багшаар ажилласан бөгөөд эдгээрээс тодорхой болзол хангасан нэр бүхий 42 хуульчийн 2016 оны хуульчийн үргэлжилсэн сургалтын 0.5 багц цагийг хангасанд тооцлоо.

Дашрамд дуулгахад, хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд оролцсон хуульчдад анх удаа үргэлжилсэн сургалтын багц тооцов.

 

SHARE