Нэг өдөр 4258 хүнээс шинжилгээ авчээ

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварыг илрүүлэх, тандах түргэвчилсэн  шинжилгээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4258 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс 4120 PCR-ийн сорьц авч илгээсэн байна. Харин “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд нийт 72747 хүн хамрагдлаа. Эдгээр шинжилгээг 31 цэгт 543 эмнэлгийн ажилтан авсан байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

SHARE