П.Анужин Онцгой байдлынханд хичээл заажээ

 

Б.Хишиг

Эрүүл амьдралын нууцын хичээлийг монголчууддаа зааж сургадаг, Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч асан П.Анужинг мэдэхгүй хүн үгүй.

Тэгвэл П.Анужин энэ оны хоёрдугаар сард “Онцгой байдлын хүнсний нөөцийн салбар”-ынханд хүсний аюулгүй байдал, хоол хүнсний талаар лекц уншжээ. Онцгой байдлынхан түүнийг урьсан байна.

П.Анужин энэталаар “…Хүнд байдал тохиоход түгээх хүнс нь хүн зондоо эм, шим болох хүнс байх, тэр нь чухам ямар хүнс байвал зохилтой талаар ярилцлаа. Сайхан хамт олон санагдав. Номон бэлэг гардан авч гэрийн зүг хөлгийн жолоо заллаа” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Ер нь бол нөөцийн хүнс л гэхээр хугацаа нь дууссан, чанар муутай бүтээгдэхүүн байдаг гэдэг ойлголт хүн бүхний толгойд суусан. Харин энэ мэтээр хичээл ном сонсож, үүнийхээ дагуу засаж сайжруулаад ажиллаад байгаа бол Т.Бадрал генералд талархал илэрхийлэх хэрэгтэй юм байна.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE