Л.Нинжжамцын оронд Л.Нинжжамцаас илүү менежер нэр дэвшсэнгүй

МҮОНРТВ гэж төсвийн байгууллага бий. Ууган, бас улсын радио телевиз. Гэхдээ дотроо хэл ам ихтэй. Саяхан даа, ерөнхий захирал Л.Нинжжамцыгаа өөлж, дайрсаар байгаад чөлөөлүүлчихсэн.

Дараагийн захирлаа тавихаар сонгон шалгаруулалт зарласан.

Нэр дэвшигчид нь тодрчээ.

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатар, МҮОНТ-ийн дэд захирал Г.Гэрэл, “Саунд Монголиа” компанийн гүйцэтгэх захирал М.Уянга, МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Агааноров, “ММ” агентлагийн захирал асан Р.Гандиймаа, “ММ” агентлагийн редактор асан А.Энхтуул, сэтгүүлч М.Амарбаяр, Д.Оюун-Эрдэнэ, С.Баярмөнх, Б.Цондовдорж, А.Бүрэнбаатар, “ММ” агентлагийн хөтлөгч Г.Чоглоонамжил, “ТВ5” захирал асан Э.Дагиймаа , “Плэй бой” сэтгүүлийн эрхлэгч Н.Болормаа, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Н.Дэмбэрэл, МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан Л.Нинжжамц нарын 17 хүн нэр дэвшиж буйгаа илэрхийлсэн байна.

Тэд удахгүй хууль, журмын дагуу сонгон шалгаруулалтад орж нэг нь МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар сонгогдоно.

Горилогчдын нэрсийг харах нээ, эдэн дотроо дөнгүүр нь нөгөө л Л.Нинжжамц нь байх юм. Энэ их айлын олон зуун хүнийг үндэсний радио телевизийн бодлоготой авч явна гэдэг амар ажил биш. Магадгүй, эдгээр нэр дэвшигчид дунд эн олон зуун хүнийг цалинжуулах, бодлого зурах байтугай ганц хүнд цалин өгч үзээгүй хүн ч харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, хувь хувьдаа мэргэжлийн карьер нь муугүй сэтгүүлч голдуу нөхдүүд нэр дэвшсэн ч МҮОНРТ-ийн захирал гэдэг бол шууд утгаараа сайн менежерийн хийх ажил юм.

 

Эх сурвалж: Aguulga.mn

SHARE