УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд хятадын ЭСЯ-наас мэдэгдэл хүргүүлэх үү

УИХ-ын чуулган яг одоо хуралдаж байна. Өнөөдөр /2020.11.19/ чуулганаар Улсын онцгой комиссын мэдээлэл, цар тахлын эсрэг авч буй арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өнөөдөр ард иргэдээ маш сайн хамгаалж байгааулс орнууд дэлхийд байна. Герман улс байна, Тайвань улс байна. Бусад улс орны сайн туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.
Энд нэг ноцтой зүйл гэвэл Хятад улс Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл, Хятад улс Хятадын Тайвань гэж үздэг.
Тус улстай дипломат харилцаатай улс орнууд Тайвань улс гэхээс зайлсхийдэг гэхэд болно.
Манай зарим хэвлэлд Тайвань улс гэж бичихэд ч тэдний анхаарлыг татдаг юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ингээд хэлчихлээ.
Монгол Улсын хуулиар бол УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй.
Харин үүнийн өмнөд хөршийн ЭСЯ юу гэж үзэх бол…
Мэдэгдэл ч хүргүүлж мэдэх юм.
Эх сурвалж: www.aguulga.mn

SHARE