ОХУ-д “Спутник V” вакцин хийлгэсэн эмч нараас коронавирус илэрчээ

ОХУ-д коронавирусын эсрэг үйлчилгээтэй “Спутник V” вакцинжуулалтад анх хамрагдагсдын нэг болох тус улсын Алтайн хязгаарын гурван эмчээс коронавирус илэрсэн тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.

Алтайн хязгаарт 42 эмч тус вакциныг анх хийлгэснээс ийнхүү гурваас нь коронавирус илэрсэн аж. Судлаачдын таамаглаж буйгаар, халдвар авсан эмч нарт коронавирусыг өдөөгчийн эсрэг дархлаа хараахан бүрэлдэж амжаагүй байсан бололтой.

“Спутник V” хоёр үе шаттай вакцин бөгөөд эхний тарилгаас гурван долоо хоногийн дараа дахин тарьдаг бөгөөд үүнээс гурван долоо хоногийн дараа л коронавирусыг өдөөгчийн эсрэг дархлаа бий болдог байна.

Б.Төгсөө

SHARE