МЭДЭГДЭЛ

 

Өчигдөр /2017.4.12./ 15:34 цагт манай сайтын утас дуугарав. 881099.. дугаараас эрэгтэй хүн залгаж байна. “…Чи хэн бэ. Аятайхан байгаарай” гэж байна. Утсаа салгасных нь дараа энэ дугаарт мессэж бичиж учрыг лавлавал “…Хэрвээ танай сайт болон сайттай чинь холбоотой сошиал хуудсууд дээр ……намтай холбоотой сөрөг мэдээлэл гарвал зохих газар нь өгнө шүү, хяналтын хорооноос. Энэ бол сануулга” гэв. Иймэрхүү утга бүхий 10 гаруй мессэжийг манай утсанд ирүүлсэн байна.

Манай мэдээллийн сайт нь хэн нэгнийг гүтгэх, хувийн шинж чанартай мэдээллийг түгээхээс зайлсхийж, сэтгүүлзүйн үндсэн зарчмыг хадгалан, мэдээллээ баримтад тулгуурлан хэвлэн нийтэлдэг болохыг мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийг гүтгэж, нэр төрд нь халдаагүй, ийм байдлаас зайлсхийдэг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Тиймээс энэ мэтийн дарамт, шахалт, заналхийлэл бидний зорьсон зорилго, хийж буй ажилд саад болохгүй. Хэрэвзээ энэ явдал дахин давтагдвал утасны дугаар болон сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, заналхийлсэн тэрхүү мессэжүүдийг нийтэд ил болгох ба хуулийн дагуу зохих газарт нь хандах болно.

Дашрамд хэлэхэд, бидний сэтгүүлчид аль нэг нам эвсэл, улстөрчдийн харьяа, нөмөрт байдаггүй бөгөөд цаашид ч буруу зүйл байдаг юм бол баримттайгаар шүүмжилж, зөвийг дэмжиж мэдээлнэ гэдгээ мэдэгдэж байна.

NEWS1.MN” МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ЗӨВЛӨЛ

 

 

SHARE