“Шүдэнз” хэнийх вэ

Жүжигчин Б.Амарсайханд олон түмнээс “Шүдэнз Амараа” нэр олж өгсөн сонгуулиар шүдэнз зурж, “юм” ярьдаг шторк байдаг.
Тэгвэл үүний авторууд гарч ирж цахим сүлжээнд гал гартал хэрэлдлээ.
Энэ талаар олон таван үггүй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн пиарчин А.Ганбаатар, “Шүдэнз” Амараа хоёрын хоорондоо хэрхэн ярьсныг хүргэе.“А.Ганбаатар: “Улаан бал” ухрааж харлаа. Амраа дүү киноны талаар санал нийлэх зүйлс ярьжээ.
Харин АН мөнгөө мурьсан гэдэг нь ташаа шүү!
Тэр үед Сайханбилэг 80 саяар тохироод өгсөн.
Гэтэл 200, бүр 500 саяыг нэхсэн байдаг. Тэгээд 1.0 тэрбумын сургаар МАН руу жолоо эргүүлсэн гэдэг…

Б.Амарсайхан: ЗГХЭГ-ын дарга Сайханбилэгийн өрөөнд , irish-н 2 давхарт уулзсан хүмүүс юу ярьсан бүгд гэрчтэй шүү, Ганбаа ах аа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болчихоод ганц жүжигчний цалин мурьсан арчаагүй новшнууд байж энд худлаа томроод яахав дээ.

А.Ганбаатар: Хэрүүлийн алим гаргаж тавьчихаад хадуураад явчлаа шүү, дүү!
Юун гавьяат? Гавьяатын сэтгэл зүйтэй байгаа нь сайн л хэрэг! Авах л байлгүй дээ.
АН дээр ярьсныг нь ах нь гадарлана. МАН дээр үнээ өсгөж, юу тохирсныг нь доторлох хүмүүс нь сануулж л байна.

Б.Амарсайхан: Би та нартай мөнгөөр ажиллая гээгүй. Хоёр кино хамтарч хийе, монгол киног дэлхийд гаргах тухай ярьсан Одоо ч бидний хийсэн гэрээ баримт нь бна. Эби ахтайгаа нийлж энд арьсаа хамгаалж хүн гүтгэх муухай шүү, Ганбаа ах. Та дараа нь гавьяат өгье, хамтаръя гээд ирэхэд чинь ч би хэлж л байсан.

А.Ганбаатар: Зохиол юм уу? Куиза бичдэг биш юм уу?
Аргагүй том болжээ. Мань мэт шүргэхгүй юм байна.
Телевизээр АН мурьсан гээд цуурахаар чинь твиттерээр үнэнийг л хэллээ.
Зарчим үргэлж голд нь оршдог юм даа, дүү минь!
Энэ хүмүүс олон үнэн дотроос зөвийг нь харчихсан байх аа, уже. Амжилт!

Б.Амарсайхан: Ах нээрээ бас л.. Миний машинд орж ирээд хэлснийг чинь хэлж бна аа. Би огт хэрэлдэх гээгүй, ялангуяа тан шиг зөөгчтэй. Би юу болсон, үнэнийг л хэлж бна. Хүн асуусан болохоор. Нохойн гөлөг шиг тэмдгээр хуурдаг үе өнгөрсөн ах аа гэж би танд хэлж байсан даа” гэцгээсэн юм.

Эх сурвалж: aguulga.mn
SHARE