Нямбаатарт “үнсэлт” авчирсан фото

Хууль зүйн сайд Нямбаатар хөдлөх бүртээ л буруутдаг байлаа. Дотоодын цэрэгтэй танилцах гэж очоод утсаар ярьж баларсан. Хил эргэх гэж очоод мэлхий нинжа нэртэй болчихоод ирсэн.

Үнэндээ Нямбаатарт Сонгинохайрханы сонгогчдоос нь бусад хүн дургүйвтэр байгаад байдаг. Харин хэд хоногийн өмнө улсын сургуульд сурдаг хүүхдээ авах гэж сургууль дээр нь очоод авахуулсан зураг нь олонп ихэд таалагдав. Хүмүүс Нямбаатарыг сайн аав, улсын сургуульд хүүхдээ өгдөг сайн түшээ гэж магтав. Тавилттай, тавилтгүй алин боловч энэ зураг Нямбаатарт олон нийтээс “үнсэлт” авчирлаа.

Эх сурвалж: Aguulga.mn

SHARE