БСШУСЯ-НЫ ДЭД САЙД Ё.ОТГОНБАЯР ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАА

 Дэд сайд Ё.Отгонбаяр, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн УИХ-ын Г.Мөнхцэцэг, Ц. Цогзолмаа нар Боловсрол, соёлын газар дээр Сайнцагаан сумын сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудын удирдлагууд болон Боловсрол, соёл, урлагийн газрын ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ уг уулзалтын үеэр БСУГ-ын дарга Ц.Бумангэрэл Дундговь аймгийн Боловсрол, соёлын өнөөгийн байдал тулгамдсан асуудал талаар танилцуулга хийж Дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Ц.Цогзолмаа нар хүмүүсийн асуултанд хариулж тус яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хүмүүст мэдээлэл өглөө. Үүний дараа Төв халхын дуулалт жүжгийн театрын шинэ барилгын суурийн ажлын явцын байдалтай очиж танилцаад гүйцэтгэгч СУУРЬ ХХК-ыг 2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан боловч 700 сая орчим төгрөгийн ажил гүйцэтгэсэн бөгөөд үүний зөрүү болох 1,3 тэрбум төгрөгийн үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгүүлээд дараагийн санхүүжилтийг авах эсвэл 2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр боллоо.Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн байдалтай газар дээр нь танилцаж Аймаг бүрт бодлогоор барих 1 цэцэрлэгийн асуудал дээр аймгийн зүгээс тус цэцэрлэгийн барилгыг бариулах саналыг тавьсан бөгөөд энэ талаар албан бичиг ирүүлэхийг Дэд сайдын зүгээс хүслээ. Эрдмийн далай цогцолбор сургууль, Говийн ирээдүй цогцолбор сургууль, Сайнцагаан сумын 3-р сургууль, Эрдэнэдалай сумын сургууль тус бүрт 100.000 ам долларын өртөгтэй цахим сургууль болох төслийг хэрэгжүүлэхээр сонгосон талаар иргэдэд албан ёсны мэдээлэл хүргэлээ.Дундговь аймаг ЭЕШ-ын дүнгээр МУ-ын хэмжээнд 2-р байранд явж байгааг Ё.Отгонбаяр сайд сайшаан магтаж боловсролын байгууллагыханд баяр хүргэж цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр Аймгийн төв номын сан, ТХДЖТ –т тус бүр 1 зөөврийн компьютер бэлэглэсэн. Мөн “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр ЭДЦС-ийн дуу хөгжмийн багш Х.Чимэгмаа, Тэргүүний ардын авъяастан цол тэмдгээр “Бидний жавхаа” хамтлагийн хөгжимчин Ойдовын Ганбат нарыг шагнаж урамшууллаа.

Эх сурвалж: zasag.mn

SHARE