SAMSUNG шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

БНСУ-ын Samsung компани шинэ загварын бүтээгдэхүүнээ ирэх сарын 11-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод танилцуулахаа албан ёсоор мэдэгджээ. Ажиглагчдын таамаглаж байгаагаар, Samsung компани Galaxy S11-ийн гурван шинэ загварыг, тэр дундаа эвхэгддэг ухаалаг утсаа танилцуулах төлөвтэй байна гэж үзэж байгаа.

Мөн Galaxy Note 10-ын загвар, 5000 mAh зай хураагуур, 108 мегапикселийн камер, 5G сүлжээ зэрэг нь удахгүй танилцуулах шинэ загварын бүтээгдэхүүнд багтсан гэх шуум дэгдээд байна.

А.Наран

SHARE