БНХАУ-д 20 мянган хонь хүлээлгэн өгчээ

БНХАУ-д хандивлах 30 мянган хонины 20 мянгыг урд хөршид хүлээлгэн өгчээ. Үлдсэн 10 мянган хонийг аравдугаар сарын 14-нд багтаан өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа тухай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв.

Малын гаралтай халдварт өвчингүй, эрүүл бүс нутгаас хонь авч, вакцинжуулалтад хамруулсны дараа урд хөршид  нийлүүлж байгаа гэнэ.  ХААХҮЯ-ны дэргэд Ажлын хэсэг байгуулан Мал эмнэлгийн газар, аймаг орон нутгийн Хөдөө аж ахуйн газрынхан хонь хандивлах ажлыг зохион байгуулж байна ажээ.

SHARE