Мэргэжлийн хяналтынхан ногоочдыг “ангуучлахгүй”

Гудамж, задгай талбайд худалдаа хийх хууль журам зөрчдөг. Тийм ч учраас цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хяналт, шаардлага тавьдаг. Тэгвэл ажлаа аваад удаагүй байгаа МХЕГ-ын шинэхэн дарга Т.Гантулга гудамж, талбай, зогсоол зэрэг газарт хүнсний ногоо худалдаалж буй ногоочдод хууль сануулж, хяналт шалгалт явуулахгүй байхыг үүрэгджээ. Ингэсний учир нь эх орны хөрсөнд ургуулсан хүнсний ногоогоо худалдаалах, ийм ногоогоор нийслэлийнхнийг хангах нь чухал.
Нөгөөтэйгүүр энэ нь улирлын чанартай, түр хугацааны явдал болохоор Мэргэжлийн хяналтын байгууллага дарамт шахалт үзүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн бололтой. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгуулагынхан амьдралын эрхээр ил задгай газарт тамхи ширхэглэж зарах, лабораториор хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн худалдаалж буй хүмүүсийг “ангуучлахгүй” байх ерөнхий байцаагчийн шийдвэр ч гарч магадгүй аж.
Эх сурвалж: news1mn
SHARE