Европын холбоо Беларусийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ

Беларусьт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхээр Европын холбооны удирдагчид яаралтай дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, Беларусийн одоогийн тэргүүн Александр Лукашенко ялалт байгуулсан Ерөнхийлөгчийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсанаа мэдэгдсэн тухай “ВВС” агенлтаг мэдээлжээ.

Дээд хэмжээний уулзалтад оролцогчид Беларусьт жагсагчдын эсрэг хүч хэрэглэж буйг буруушааж, сонгуулийн дүнг нээлттэйгээр дахин шалгахыг шаарджээ. Европын холбооны удирдагчид Беларусьт хүчирхийлэл үйлдэж сонгуулийн дүнг өөрчилж луйвардсан албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авна гэсэн байна.

Европын холбоо түүнчлэн Беларусийн удирдлага болон сөрөг хүчнийхний хооронд хэлэлцээ зохион байгуулах санаачлагыг дэмжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE