ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа нэг иргэний биеийн байдал тааруу байна

ЭМЯ-наас /08.04/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа. Энэ үеэрээ ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа нэг иргэний биеийн байдал тааруу байгаа талаар мэдээлэв.  Улсын хэмжээнд дөрвөн лабораторид нийт 611 хүнд шинижлгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.  Тухайлбал, Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ, Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээ, ажиглах байранд ажиллаж байгаа 35 эмч, эмнэлгийн ажилчдын шинжилгээ, Сувиллын ажиглалтад байгаа долоон хүний давтан шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн жолооч нарын шинжилгээ, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нийт дөрвөн хүний шинжилгээ багтаж байна гэв. Дэлхий дахинаа өнөөдрийн /08.04/-ний байдлаар коронавирусын халдвараар 18,214,000 хүн өвчилж,  695,000 хүн эндсэн бол 11 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Эх сурвалж: www.news1.mn  М.Өнөр

SHARE