51 “насандаа” нурсан гүүрийг 1000 жилийн “настай” болгон сэргээн босгов

Нурсан Гэгээн Жоржийн гүүрийг сэргээн босгож ашиглалтад оруулав. Италын Генуя хотын 19 тулгуур баганатай 1067 метр урт энэ гүүрийн нээлтийн ёслолд  тус улсын Ерөнхийлөгч Серхио Маттарелли, Ерөнхий сайд Жузеппе Конте нар оролцов. Хүрэлцэн ирсэн хүмүүс хоёр жилийн өмнө гүүр нурахад ослын улмаас амь үрэгдсэн 43 хүний дурсгалыг хүндэтгэн гурван минут чимээгүй зогсов. Генуя хотын хурдны А10 замын хэсэг болох уг гүүрийг 1967 онд Полчевер гол дээгүүр хоёр талын эргийг холбож тавьсан.  Уржнан 2018 оны наймдугаар сард гүүрийн 50 метр өндөр цамхаг багана нурж дээгүүр нь явж байсан дөчөөд машин мөргөлдөн улмаар 43 хүн ослын улмаас амиа алджээ. Ослын дараа гүүрийг хааж шинээр сэргээн босгох ажил хийсэн ба ийнхүү 720 хоногийн дараа нээж байгаа юм. Сэргээн босгосон гүүрийн архитектор Ренцо Пиано “Хана нурж болно, харин гүүр бол хэзээ ч үгүй” гэсэн бөгөөд мянган жилийн баталгаат хугацаа өгч байна хэмээн мэдэгдлээ.

SHARE