ОХУ-ын коронавирусын  эсрэг вакцинд иргэдээ үнэгүй хамруулна

ОХУ коронавирусын  вакциныг энэ сарын дунд гэхэд бэлэн болгоно гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл ОХУ-ын нийт иргэнийг вакцинжуулах бүх зардлыг Засгийн газраас нь гаргахаар болжээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко энэ талаар “Хүн амын дунд явуулах коронавирусийн эсрэг вакцинжуулалтын бүх зардлыг улсын төсвөөс гаргахаар болсон. Вакцинжуулалтыг шат дараатай явуулна” гэжээ.Бүх нийтийн вакцинжуулалт аравдугаар сараас эхлэх бөгөөд хамгийн түрүүнд эмч болон багш нарыг хамруулна гэж мэдээллээ.

Эх сурвалж:www.news1.mn  М.Өнөр

 

 

SHARE