УИХ-ын гишүүн тус бүрт 355 000 төгрөгийн үнэтэй цүнх захиалжээ

Монгол Улсын найм дахь УИХ бүрдэж ажилдаа ороод байна. УИХ-ын гишүүд ижилхэн бор өнгийн цүнх барьдаг уламжлалтай. Энэ удаад ч УИХ-ын Тамгын газраас шинэ гишүүдэд цүнх тараасан бололтой.

Учир нь УИХ-ын Тамгын газрын дарга Л.Өлзийсайхан 2020 оны 6 сарын 19-нд 380 дугаар захирамжаараа УИХ-ын гишүүдийн бичгийн гар цүнх худалдан авах гэрээг байгуулахыг даалгасан байна.

Ингэхдээ УИХ-ын 76 гишүүнд 27 сая төгрөгөөр бичгийн гар бүнх худалдан авах гэрээг “Би билэг трейд” ХХК-тай байгуулахыг Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэнд үүрэг болгожээ. Ингэхээр нэг гишүүний цүнх ойролцоогоор 355 000 төгрөг болж байгаа юм.

SHARE