Рэп дуучин Канье Вест АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа эхэлжээ

АНУ-ын алдарт рэп дуучин Канье Вест тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа Өмнөд Каролин мужийн Чарлстон хотод эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээлжээ.

Өөрийн байгуулсан “Төрсөн өдрийн нам” гэх улс төрийн хүчнээс нэр дэвшсэн 43 настай тэрээр дэмжигчидтэйгээ Чарлстоны хурал болон хуримын ёслолын танхимд уулзжээ. Канье Вест үг хэлэхдээ микрофон хэрэглээгүй бөгөөд үр хөндөлтийг юуны учраас дэмждэгээ тайлбарлан хар арьстнуудыг боолчлолоос чөлөөлсөн гэх түүхийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Гэвч тэрээр хэд хэдэн мужид Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө хугацаанд нь мэдэгдээгүйгээс гадна нэлээд олон мужид тодорхой тооны дэмжигчдийн гарын үсэг цуглуулах ёстой ажээ.

Эх сурвалж: news1.mn  Б.Төгсөө

SHARE