ОХУ-ын тусгай албад коронавирусын эсрэг вакцины мэдээллийг хулгайлахыг оролджээ

ОХУ-ын тусгай албадын хакерууд Их Британи, АНУ, Канадын коронавирусын эсрэг вакцины мэдээллийг хулгайлах оролдлого хийсэн тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.

Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгдэхдээ, “манай улс ОХУ-ын тагнуулчдын ичгүүртэй үйл ажиллагааг эрс буруушааж байна. ОХУ манай улсын эрдэмтдийн дэлхий нийтэд амин чухал хэрэгтэй болоод буй эм боловсруулж буй судалгааны ажилд халдсаныг илчиллээ” гэжээ.

Их Британиас гадна АНУ, Канадын удирдлага ОХУ-ын тусгай албадтай холбоотой “Cozy Bear” гэх хакеруудын бүлэглэл коронавирусын эсрэг вакцин бүтээх үйл ажиллагааг тандахыг оролдсон гэж мэдэгдээд байна. Харин ОХУ-ын удирдлага эдгээр мэдээллийг худал хуурмаг зүйл хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE